🔴LIVE: Эрчим хүчний салбарынхан ажил хаялт зарлав
Таван удаагийн уулзалт, хэлэлцээр хийгээд тохиролцоонд хүрээгүй учир Дулаан, цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажил хаялт зарлаж байгаа тухай мэдээлж байна.
Хэвлэлийн бага хуралд ДЦС-4, ДЦС-3 болон орон нутгийн цахилгаан станцын ҮЭХ-ны удирдлагууд хүрэлцэн иржээ.
Эрчим хүчний салбарын удирдлагуудтай цалин хөлс нэмэгдүүлэх талаар хэд хэдэн уулзалт, хэлэлцээр хийсэн боловч шийдэлд хүрээгүй учир ажил хаялт зарлаж буйгаа мэдэгдлээ. Багш нарын цалинг нэмсэн гэх боловч, үнэндээ нэмэгдээгүй байгаа тул үүн шиг үр дүнгүй ажил хаялт хийхгүйгээр, цалин хөлсөө нэмэгдүүлэх, хүний нөөц, салбарын хөрөнгө оруулалт, техник технологийн шинэчлэлийг шаардан ажил хаяна гэв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.