🔴LIVE: Г.Пүрэвдэлгэр: Нэгүүн.мн сайтын сэтгүүлч У бусдыг сүрдүүлж 50 сая, мөн сэтгүүлч Б нь 30 сая төгрөг авсан нь тогтоогдсон

Цагдаагийн ерөнхий газрын ХМОНХХ-ийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр мэдээлэл хийлээ. Тэрээр, "Нэгүүн.мн сайтын сэтгүүлч У бусдын эмзэг мэдээллийг гаргана хэмээн сүрдүүлж 50 сая, мөн сэтгүүлч Б нь 30 сая төгрөг авсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон" гэв. 

ЦЕГ-ын ХМОНХХ-ийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр: 

-Цагдаагийн байгууллагад иргэн Д-ээс 2026 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр "Нэгүүн.мн сайтын сэтгүүлч У хүний хувийн эмзэг мэдээллийг гаргана хэмээн заналхийлж 50 сая төгрөг авсан" гэх гомдол гаргасан. 2023 оны 9-р сарын 11-ний өдөр 50 сая төгрөг өгсөн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ нь нотлогдсон. Яг энэ бичлэгийг бас өөр нэг сайтын сэтгүүлч үзүүлж, мөн 50 сая төгрөг өгөхийг шаардсан байсан. 

Мөн, Цагдаагийн байгууллагад иргэн Ж-ээс 2026 оны гуравдугаар сард "Нэгүүн.мн сайтын сэтгүүлч Б хүний хууль ёсны ашиг сонирхолд харшлах мэдээллийг гаргана хэмээн заналхийлж 30 сая төгрөг авсан" гэх гомдол гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ нь мөн нотлогдсон. 

Иймд өчигдөр сэтгүүлч У, Б нараас мэдүүлэг авахаар хандах үед "хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдлаа" гэх асуудал дэгдээсэн. 

Цагдаагийн байгууллагын өчигдрийн ажиллагаа өмнөх өдөр нь цацагдсан төрийн байгууллага дотор шээсэн гэх хэрэгтэй ямар ч холбоогүй. Ийм бичлэг цацагдчихлаа, мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулна гэсэн зүйл байдаггүй. Цаг хугацаа нь давхацсан болохоос хоорондоо ямар ч хамааралгүй. 

Ажлын байранд шалгалтын ажиллагаа явагдаж байх үед сэтгүүлч Б-ын биеийн байдал муудсан гэсэн. Хуульд зааснаар, 103 дуудсан, үзүүлсэн. "Нарийн шинжилгээ хэрэгтэй" гэсэн тул Хоёрдугаар төв эмнэлэгт үзүүлсэн. Үнэхээр жирэмсэн байсан уу, урагт нөлөөлсөн үү гэдэг нь удахгүй хариу нь гарахаар тодорхой болно. 

Нэгүүн.мн сайтын тоног төхөөрөмжүүдийг хураасан тухайд, хэрэгт холбогдолтой нотлох баримт байгаа эсэх, байгаа бол устгах, бусдад дамжуулахаас сэргийлж байгаа юм гэв. 

Харин Нэгүүн.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Л.Баяржаргал: 

-Биеэ үнэлэгчдийн гомдлоор намайг гурван жил шалгаж байгаа. Намайг хонгилдох гэж гурван жил оролдож байгаа. 30 болон 50 сая төгрөг авсан ямар ч зүйл болоогүй. UBCab-аар 30 сая төгрөг ирүүлсэн байсан. Би үүнийг нь аваагүй. 

Ер нь хэн нэгэн рүү таксигаар мөнгө явуулаад, үүнийг нь нотлох баримт гэж үндэслээд хэрэгт холбогдуулдаг, хорьж болох юм байна гэдэг ойлголт нийгэмд төрүүлж байна... 

Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Narankhuu Bvrenjaw 36 минут
Hogiin nowshnuudiig tsegtsleh heregtei
Иргэн 16 минут
Сэтгүүлчид зах дээр бгам шиг л бна
Зочин 2 минут
Бүдүүлэг орилсон хашгирсан бүр сурцтай гарууд бна.Ямарч байсан мөнгөний асуудал байгаал юм бна. Аваагүй гэнээ. Нотолхол хэрэгтэй!