Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг халав

Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг халав

Ажлын байрандаа архидан согтуурч, зүй бус үйлдэл гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцон, албан тушаалаас нь чөлөөлсөн байна. 

Дэлгэрэнгүй өгүүлбэл, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүч, шилжилт хөдөлгөөн зохицуулалтын газрын дарга А.Сэрээтэр, Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Эрдэнэбулган нарыг ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан 2026.03.19-ний өдөр тушаал гаргаж, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн байна. Мөн цагдаагийн байгууллага дээрх дарга нарт зөрчлийн хэрэг үүсгэж, шалгаж байгаа аж. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.