Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар Дорноговь аймгийн онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан зохион байгуулжээ.
Хуралдаанаар орон нутгийн хэмжээнд гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Тодруулбал,
▪️
▪️
▪️
Мөн хуралдаанаар, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг хүрээнд "Чинээлэг малчин" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, “Малын гаралтай түүхий эд бэлтгэх, анхан шатны боловсруулалт хийх дундын хоршоодыг сумдаар бүсчлэн байгуулна” гэсэн заалтуудын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахыг даалгасан юм.
Түүнчлэн 2026 оны 3 дугаар сард E-Mongolia системээр дамжуулан хоршоодын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох судалгаа авахад дэмжлэг үзүүлж ажиллахыг үүрэг болголоо.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.