🔴Ж.Бат-Эрдэнэ: МАН хоёр хуваагдсан зүйлгүй. Чуулганы ирц хүрнэ гэж итгэж байна
МАН-ын дарга УИХ-ын даргын албан тушаалаа өгөх хүртэл УИХ дахь АН-ын бүлэг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэх байр суурийг илэрхийлээд байна.
Улс төрийн хүрээнд өрнөж буй зарим эсэргүүцэл, акцын тухайд УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ:
-Намын бүлгийн дарга нар гишүүдээ дуудаж, зохион байгуулалтад орж байна. Намын дотор хагаралдаж, зөрчилдсөн зүйл байхгүй. Харин ч зарим гишүүд хуралдаандаа ирж, өөрсдийн байр сууриа илэрхийлэх нь зүйн хэрэг. Мөн Ардчилсан намын зүгээс цаашид бодлогоо тодорхойлж, хуралдаандаа идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна.
Өмнө нь намын дарга Их Хурлын даргаар ажиллаж байсан туршлага бий. Энэ бол ердийн л улс төрийн үйл явц. Улс төрийн намууд өөрсдийн тактик, акцыг хэрэгжүүлэхийг буруутгах аргагүй. Хамгийн гол нь ирцээ бүрдүүлээд хурлаа үргэлжлүүлэх нь чухал гэлээ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.