🔴Н.Наранбаатар: Ардчилсан нам шалтаг гаргаад УИХ-ын чуулганы хуралдаа суухгүй байна
МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргын ажлаа өгөх хүртэл УИХ дахь АН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй гэх байр суурийг илэрхийлээд буй.
Ардчилсан намын зүгээс чуулганы хуралдаанд оролцохгүй, бойкот хийх байр суурьтай байгаа нь төрийн ажлыг гацааж буй хэрэг хэмээн шүүмжлэв. Иргэдийн амьдралд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд сөрөг хүчин шалтаг тоочилгүйгээр ажлаа хийх ёстойг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар хэлж байна.
Намын дарга УИХ-ын даргын албыг хавсран гүйцэтгэх нь хууль зүйн хувьд нээлттэй бөгөөд өмнөх туршлагууд ч бий гэдгийг тодотголоо. Энэ асуудлыг эсэргүүцэх нь зөвхөн улс төрийн шалтаг төдий бөгөөд төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан гишүүдийн ёс зүй, хариуцлагын тухай хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Төрийн албан хаагчид цаг бүртгүүлэн ажилладагтай адил УИХ-ын гишүүд ч долоо хоногт хоёр өдөр болдог чуулганы нэгдсэн хуралдаандаа цагтаа ирж, идэвхтэй оролцох үүрэгтэй. Олон мянган иргэнийг төлөөлөн сонгогдсон гишүүд хариуцлагатай байж, хууль тогтоох үйл ажиллагааг тасалдуулахгүй байх нь ёс зүйн наад захын шаардлага болохыг онцоллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.