Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа

Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа

“Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит шагнал хүртээх журам”-ын болзол хангасан шилдэг сонсогч, сурагчид шагналаа гардаж авлаа.

“Шилдэг сонсогч”-оор:
  • Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийн 4 дүгээр дамжааны сонсогч Түмэндэмбэрэлийн Түвшинбат,
  • Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн 343 дугаар дамжааны сонсогч, дэд түрүүч Сайндаваагийн Дөлгөөн,
  • Үндэсний тагнуулын их сургуулийн Аюулгүй байдал судлалын бакалаврын хөтөлбөрийн 4 дүгээр ангийн сонсогч, түрүүч Бум-Очирын Пүрэвсүрэн,
“Шилдэг сурагч”-аар:
  • Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн 12б ангийн сурагч Ангарын Цагаадай нар шалгарлаа.

651162462 927371700167697 8034067418205892027 n 1024x683

Сонсогч, сурагч нар сурлага хөдөлмөр, хариуцлага, сахилга бат, цэргийн албаны болон хувь хүний ёс зүй, төлөвшил зэргээрээ бусдыгаа манлайлж, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, уралдаан, тэмцээнд идэвхтэй оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх шилдгүүдэд шагналыг нь гардуулж, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөлөө.

648775335 1468202421613050 1039442953467500271 n 1024x683

649916489 769048009334290 578841240182930854 n 1024x683

653801600 1602056254177404 8551606309519707935 n 1024x683

627421147 2103173970533192 6331949847229481348 n 1024x683

648345358 818992637905618 2150367772044051201 n 1024x683

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.