Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газарт Боловсролын сайдаар ажиллаж байсан П.Наранбаяр, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Б.Чойжилсүрэн нар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байгаа. Тэгвэл дараагийн Боловсролын сайдаар Л.Энх-Амгаланг, Эрчим хүчний сайдаар Б.Найдалааг томилох шийдэлд хүрсэн гэж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хэллээ.
Засгийн газрын гишүүдийн чөлөөлж, томилох асуудлыг маргааш болох чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж.
Боловсролын сайдад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн намтар
Төгссөн сургууль:
- 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль,
- 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль,
- 1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль,
- 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн.
Ажилласан байдал:
- 1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга,
- 1996 онд "Интерпресс" ХХК-ийн үүсгэн байгуулагч,
- 1996-2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч,
- 2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх,
- 2012 оноос УИХ-ын гишүүн,
- 2012 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн,
- 2016-2017 онд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга,
- 2017-2020 онд УИХ-ын дэд дарга,
- 2020-2021 онд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга,
- 2021-2024 онд Боловсрол,шинжлэх ухааны сайд,
- 2024-2025 онд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд.
Эрчим хүчний сайдад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн намтар
Төгссөн сургууль:
- 1993 онд Нийслэлийн 23-р дунд сургууль
- 1997 онд СЭЗДС, бизнесийн удирдлагын бакалавр
- 2004 онд Япон улсын Кобе их сургууль, эдийн засгийн ухааны магистр, хөгжлийн эдийн засагч
Ажилласан байдал:
- 1997-2002 онд СЭЗДС, эдийн засгийн онолын багш
- 2004-2007 онд Анод банк, Эрсдэлийн удирдлагын газрын захирал, эдийн засагч
- 2007-2008 онд Хаан банк, Эрсдэлийн удирдлагын газрын захирал
- 2008-2011 онд МСиЭс групп, Юнител ХХК, газрын захирал
- 2011-2012 онд Монголын эдийн засгийн форум, Гүйцэтгэх захирал
- 2012-2015 онд Монголын банкны холбоо, Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2018-2020 онд ТоС (Тогтвортой, ногоон санхүүжилтийн хөгжил) холбоо, Гүйцэтгэх захирал
- 2016-2024 онд ХҮН намын дарга, Удирдах зөвлөлийн гишүүн
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2025 оноос Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.