Газрын тосны бүтээгдэхүүний импорт, үнийн талаар хэлэлцэж байна

Газрын тосны бүтээгдэхүүний импорт, үнийн талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. 

  • Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар 2026-2030 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө 
  • “Эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл 
  • “Журам шинэчлэн батлах, шагналын хэмжээ тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам/ 
  • “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл 
  • “Төрийн өмчит компанийг татан буулгах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл 
  • “Төсвийн хөрөнгө оруулалтын цахим шинэчлэлтийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл 
  • “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл 
  • Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/ 
  • Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяагаас санаачлан боловсруулсан Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт 
  • Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээлийг эргэн төлүүлэх журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 
  • Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл 
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүрэм шинэчлэн батлах тухай 
  • “Зөвлөлдөн шийдье” зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах талаар танилцуулга
  • Ойрх Дорнодод үүссэн асуудалтай холбогдуулж газрын тосны бүтээгдэхүүний импорт, үнэ тарифын нөхцөл байдлын талаар 
  • -Бусад

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.