Хотын дарга Х.Нямбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорацын төлөөлөгчидтэй уулзав

Хотын дарга Х.Нямбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорацын төлөөлөгчидтэй уулзав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорацын дэд ерөнхийлөгчийн орлогчийн үүрэг гүйцэтгэгч Жон Уингл тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

Хотын дарга Х.Нямбаатар Монгол Улсын Засгийн газар болон Мянганы сорилтын корпорацын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Монгол Улсын усны компакт” хөтөлбөр нь Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буйд талархаж, Улаанбаатар хотын хэмжээнд усны нөөц, бохир усны менежментийг сайжруулах шаардлага нэмэгдэж буйг онцоллоо. Өнөөдрийн байдлаар нийслэлд 80 гаруй байгууллагад ус цэвэршүүлэх байгууламж нэн шаардлагатай байгааг мөн дурдав. Хотын дарга Х.Нямбаатар Мянганы сорилтын корпорацын санал, санаачилгыг дэмжин ажиллаж, төслүүдийг бодит үр дүнд хүргэхэд нийслэлийн зүгээс бүх талаар хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Харин Мянганы сорилтын сангийн төлөөлөгчид Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй хүн ам, усны хэрэглээтэй уялдсан “Монгол Улсын усны компакт” хөтөлбөр нь стратегийн өндөр ач холбогдолтой бөгөөд ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээхүйц, тогтвортой хөгжлийг дэмжсэн чухал төсөл гэдгийг онцолсон юм. 

69b9197a0e1ea02d0ac503f8

69b919b30e1ea02d0ac503fb

69b9197f0e1ea02d0ac503f9

69b919c30e1ea02d0ac503fd

69b919c80e1ea02d0ac503fe

69b919d00e1ea02d0ac503ff

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.