Эцэг гэдэг зүтгэж элэгддэг эх үүсгэл...
УДЭТ-ын 95 жил, Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойн хүрээнд 2026.03.10-наас Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Бавуугийн Лхагвасүрэнгийн "Үгүйлэгдсэн хайр" жүжиг дахин тоглогдох гэж байна.
Төрийн соёрхолт, УГЗ Намнангийн Наранбаатарын найруулгаар толилуулж буй "Үгүйлэгдсэн хайр" жүжигт эрчимт хөгжлийн нүргээнд хүн чанар, мөн чанараа хадгалан үлдэхийг хичээж буй гэр бүлүүд болон нийгэмд үгүйлэгдэж буй хүнлэг, нинжин сэтгэлийн дуу хоолой сонсогдох болно.
Жүжгийн үзэгчид Б.Лхагвасүрэнгийн яруу тансаг монгол хэлээр сонороо мялааж, УДЭТ-ийн шинэчилсэн хөгжмийн дугаралтыг гэрлийн шийдлүүдийг мэдэрч мэлмий юугаа баясгана. "Үгүйлэгдсэн хайр" жүжгийг "Бавуугийн Лхагвасүрэн" сангийн хүсэлтээр, их найрагчийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан бүтээв.
Дүрүүдэд: Отгоолой-Б.Мөнх-Учрал Цэцэгээ-Т.Анхзул Базар-Д.Мөнх-Од /СТА/ Төгсөө- М.Тогтохжаргал /СТА/ Жамсран-П.Цэрэндагва /ХБ, МУАЖ/ Жамсрангийн эхнэр-П.Мягмарсүрэн /СТА/ Базарын охин-А.Энхжин Лоолой Самдан-Ц.Жаргалсайхан /СТА/ Ээж-Ц.Баясгалан /МУГЖ/ Оюун-Ц.Цэлмэг Болдоо-Г.Ганбат /СТА/ Зандараа-Б.Баттогтох /СТА/ Зурагчин-Н.Мөнх-Эрдэнэ
Билетийн касс: 95548420
Үргэлжлэх хугацаа: 120 минут
Насны ангилал: +15
Тасалбарыг www.ticket.mn
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.