🔴Э.Болормаа: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг маш сайн ярилцаж байж батлах ёстой
УИХ-ын гишүүн Э.Болормаа шүүхээс гаргасан хилийн хориг тавих шийдвэрийг өөрийг нь эзгүйд гаргасан улс төрийн зорилготой үйлдэл хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Э.Болормаа:
- Шалгалтын явцад ямар нэгэн байдлаар зайлсхийх оролдлого гаргаагүй, шаардлагатай бүх тайлбар, нотлох баримтыг хуулийн байгууллагад гаргаж өгсөн тул ийм шийдвэр гарсанд гайхаж байна.
Намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх асуудлын тухайд, гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад иргэнийг яллах нь зохисгүй бөгөөд энэ нь намын дотоод дүрмийг зөрчиж буй хэрэг гэж үзэж байна. Энэхүү үйл явцыг зөвхөн хувь хүний асуудал биш, Монголын ардчилал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж буй хэлбэр.
Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн талаар тэрбээр хэлэхдээ, иргэд сонгогчид энэхүү хуулийг шударгаар үг хэлдэг гишүүдийг нухчин дарахад ашиглах вий гэсэн болгоомжлолтой байгааг дурдлаа. Мөн энэ асуудал нийгэмд тулгамдаад байгаа нэн тэргүүний асуудал биш гэв.
Үүний оронд цахим орчин дахь хүүхдийн хамгаалал, хуурамч хаягуудын асуудлыг цэгцлэх эрх зүйн зохицуулалт илүү чухал байгааг тэрбээр онцолсон юм. Монгол Улсын хүн амаас хэд дахин давсан фэйсбүүк хаяг байгаа нь нийгмийн хүмүүжил, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа тул энэ чиглэлд хууль эрх зүйн шинэчлэл хийхийг уриаллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.