🔴М.Нарантуяа-Нара: Р.Батболд намын дарга байх ямар ч боломжгүй

AI хөрвүүлсэн

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара өөрийн нэр төр, үнэт зүйлд халдсан аливаа үйлдлийг тэвчихгүй гэдгээ мэдэгдэхийн зэрэгцээ намын удирдлагын түвшинд үүсээд буй нөхцөл байдалд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлэв. 

Тэрээр хэлэхдээ, "Би хэзээ ч мөрөөрөө байгаа хүнийг оролддоггүй. Гэхдээ хэн нэгэн миний үнэт зүйл, нэр төр, хайртай бүхэнд минь халдвал би зүгээр суухгүй. Тангараг өргөсөн гээд бүх доромжлолыг тэсэж өнгөрөөнө гэсэн үг биш. Би ч бас хүн байх эрхээ эдлэх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй" хэмээв.

ИЗНН-д үүсээд буй хоёр удирдлагын асуудлын тухайд тэрээр өнгөрсөн хугацаанд хувийн шалтгаанаар намын үйл ажиллагаанд оролцох боломжгүй байсан. Харин одооноос намын дотоод асуудалд анхаарал хандуулж, зарчмын байр суурь баримтлана. Р.Батболдыг намын дарга байх ямар ч боломжгүй гэж үзэж байна. Намын бодлого, санхүү болон бусад үйл ажиллагаанд ямар ч оролцоогүй, үүрэг гүйцэтгээгүй хүн намын дарга болоод явж байгаа нь байж боломгүй зүйл. Зарчмын хувьд энэ нь хууль бус гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.