Э.Бат-Амгалан: “Би ахмадын золголтыг намын мөнгөөр хийсэн” байж болох уу

AI хөрвүүлсэн
Э.Бат-Амгалан: “Би ахмадын золголтыг намын мөнгөөр хийсэн” байж болох уу

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан БЗД-ийн төсвөөс жил бүр 850 сая төгрөг ахмадын хороо руу шилжүүлж, ахмадуудад бэлэг сэлт өгч, цагаан сарын золголт хийдэг. Мөн дүүргийн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, өөрийн хамаарал бүхий албан тушаалтнуудад тус бүр 30 сая төгрөгийн мөнгөн тэтгэмж олгосон талаарх баримт нийтэд ил болоод байгаа билээ

Энэ талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан:

-Хотын дарга Х.Нямбаатар намайг Баянзүрх дүүргийн бүхий л асуудлыг мэддэг мэтээр ярьж байгаа нь хэрээс хэтэрсэн асуудал. Миний бие УИХ-ын гишүүний хувьд өөрийн салбарын болон төрийн хүлээсэн үүрэг хариуцлагынхаа хүрээнд хариулт өгөх боломжтой. Харин дүүргийн Засаг даргын эрх мэдэл, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын дотоод ажил, санхүүгийн гүйлгээнд би оролцдоггүй, гарын үсэг зурдаггүй гэлээ.

Мөн "Жанжин" клубт зохион байгуулагдсан ахмадуудын золголтын арга хэмжээний талаар тайлбарлахдаа, энэ нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг намын дотоод ажил. Цагаан сар, Ахмадын баяр зэрэг тэмдэглэлт өдрүүдээр намын ахмад гишүүддээ хүндэтгэл үзүүлэхдээ төсвийн мөнгө бус, намын болон хувийн зүгээс санхүүжүүлдэг гэв. 

Төрийн албан хаагчдыг сонгуулийн ажилд дайчилсан гэх асуудлыг эрс үгүйсгэж, хэрэв тийм зүйл байгаа бол баримтаар нотлохыг шаардав. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.