БЗД-ийн Ахмадын хороо сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ
Ахмад настны тухай хуулийн 15.1 Ахмад настны олонхын нийтлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах, нийгэмд үйлчилдэг, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг улсын төсвөөс, түүний салбар, нэгжийг тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн төсвөөс санхүүжүүлнэ гэж заасан байдаг. Энэ хүрээнд дүүргүүд дэргэдээ Ахмадын хороотой. Дүүргүүд орлогынхоо тодорхой хувийг үйл ажиллагаанд нь зарцуулдаг байна.
Ахмадын хорооны мөнгө нь төрийн санд байршиж, үйл ажиллагаа бүрээр гүйлгээ гарах ёстой. Гэвч БЗД-ийн Ахмадын хорооны мөнгөө юунд зарцуулдаг нь тодорхойгүй, гүйлгээ нь ихэвчлэн бүтэн шилжсэн байгааг шилэн данснаас харж болно.
Тодруулбал, 2023 онд БЗД-ийн ЗДТГ-аас Ахмадын сан руугаа 424 сая төгрөг, 2024 онд 496 сая төгрөг, 2025 онд 700 сая төгрөг, 2026 оны 2 дугаар сард 253 сая төгрөгийг тус тус шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл, нийт 1.8 тэрбум төгрөгийг юунд зарцуулсан байгаа юм.
Ташрамд, БЗД-ийн Ахмадын хорооны даргаар Н.Батсүх ажилладаг. Н.Батсүх нь өмнө БЗД-ийн дугаар хорооны ЗД-аар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, БХБОС-ын сайд Э.Бат-Амгалантай нэг нутгийн хүн юм. Дэд хурандаа цолтой тэтгэвэртээ гарсан Н.Батсүхийг БХБОС-ын сайд Э.Бат-Амгалан “Хурандаа” цолоор шагнаж байжээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.