“Grow with Google” хөтөлбөр 2026 оны нээлтээ хийж, 1000 дахь элсэлтээ авлаа

“Grow with Google” хөтөлбөр 2026 оны нээлтээ хийж, 1000 дахь элсэлтээ авлаа
УИХ-ын дарга Н.Учрал Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар ажиллаж байхдаа байгалийн баялгаас эрдэм мэдлэг, инновацид суурилсан эдийн засаг руу шилжих зорилгоор “Mining to Mind” бодлогo дэвшүүлж байсан билээ.
 
  • Энэ хүрээнд төрийн цахим шилжилтийн суурийг тавьсан.
  • 110 гаруй хуульд өөрчлөлт оруулан, төрийн үйлчилгээг цахимжуулсан.
  • Их өгөгдөлд суурилсан ил тод засаглалын эрх зүйн орчныг бүрдүүлсэн.
Үр дүнд Манай Улсын цахим засаглалын үзүүлэлт дэлхийд 28 байр урагшилж, E-Mongolia бодит өөрчлөлтийн гол хэрэгсэл болсон билээ. Дэлхийн технологийн урсгалтай Монголыг холбох зорилгоор SpaceX-ийн Starlink, Apple-ийн Apple Pay зэрэг шийдлүүд нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Хүний нөөцийг дижитал шилжилтэд бэлтгэх олон улсын хамтын ажиллагааг эхлүүлсэн юм. 
 
Энэ бодлогын нэг чухал үр дүн нь 2023 онд Google Монгол Улсад боловсролын албан ёсны түншлэлээ эхлүүлсэн явдал байлаа.
  • 10,000 багш цахим ур чадварт сургах
  • 1000 залуу Google Career Certificate хөтөлбөрт хамрагдаж байна.
Цаашид зөвхөн технологи хэрэглэдэг биш, технологи бүтээгч улс болох зорилтоо үргэлжлүүлж, ирэх хичээлийн жилд Монголд Google Reference School байгуулж, хиймэл оюунд суурилсан боловсролын шинэ орчныг нэвтрүүлнэ.
 
Сурах бичгийн хүрээнээс давсан, дэлхийн түвшний ур чадвартай хүүхэд, залуусыг багаас нь бэлтгэх шинэ тогтолцоог Google-тэй хамтран хөгжүүлнэ. 
 
Манай улсын хамгийн том баялаг бол залуучууд. Залуусын оюуныг хөгжүүлэх, дэмжих бодлого аль ч үед зогсох учиргүй хэмээн УИХ-ын дарга Н.Учрал онцоллоо. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.