Монгол бөхчүүд амжилт дүүрэн барилдаж байна
Мэргэжлийн сумо бөхийн Хару башёгийн долоо дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.

Долоон өдрийн дараах байдлаар Хошорюү С.Бямбасүрэн, секиваке Киришима Б.Лхагвасүрэн нарын зургаан бөх зургаан даваа, нэг унаатайгаар башёг тэргүүлж байна. Ёкозүна цолны болзолтойгоор хүч үзэж буй Украин Озеки Аонишики долоо дахь өдрийн барилдаанд Комүсүби Атамифүжид өвдөг шороодсоноор дөрвөн унаатай боллоо.
Дээд зиндаанд барилдаж буй монгол хүчтэнүүдийн долоо дахь өдрийн барилдааны үр дүн:
Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн /6-1/ - Маэгашира /3/ Охо /2-5/
Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн /6-1/ - Маэгашира /3/ Хирадоуми /4-3/
Маэгашира /9/ Тамаваши Б.Мөнх-Оргил /2-5/ - Маэгашира /11/ Ошоуми /1-6/
Маэгашира /7/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /2-5/ - Маэгашира /5/ Котошохо /6-1/
Маэгашира /14/ Чиёошома Г.Мөнхсайхан /4-3/ - Маэгашира /16/ Кимбозан /4-3/
Маэгашира /6/ Онокацү Б.Чойжилсүрэн /1-4-2/ - Маэгашира /7/ Хакунофүжи /1-2-4/
Маэгашира /16/ Асахакүрюү Р.Жамъянтогтох /5-2/ - Жүрёо /2/ Томоказе /2-5/
Жич: Монгол бөхчүүдийн нэрийг тодруулан тэмдэглэсэн болно
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.