Т.Даваадалай: Х.Нямбаатар хотын даргын үйл хэрэг, үзэл баримтлалыг хатуу дэмжинэ

Т.Даваадалай: Х.Нямбаатар хотын даргын үйл хэрэг, үзэл баримтлалыг хатуу дэмжинэ
Нийслэлийн иргэдийн хуралд Баянзүрх дүүргээс сонгогдсон Нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалай дараах байр суурийг илэрхийллээ.
 
Нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалай:
 
-Инженер хүний хувьд худлаа улс төржих, эрх мэдлийн төлөө улайрах дургүй!
Хүүхэд байхаасаа мөрөөдөж харж байсан давхар хурдны зам, метро, трамбай, станц болон үйлдвэрлэл хөгжиж Уб хотоо дэлхийн бусад метрополис хот шиг хөгжөөсэй гэж боддог. Ийм ч учраас аж үйлдвэрийн салбарт ажиллаж ирсэн.
Гэвч намын эрх мэдлийн төлөө Улаанбаатар хот, улсын хөгжлийг хохироох буюу "Жоомоо алах гээд гэрээ шатааж болохгүй". Хэд хэдэн зарчмын буруу зүйлс байна. 
Үүнд:
-БЗД албан хаагч нар (ДЗД орлогч, менежер, тамгын ажилчид, хороодын засаг дарга нар) улс төр, хувь хүний жагсаалыг уриалан Нийслэл дээр жагсаал хийх нь буруу. Дан дээлтэй Төлөөлөгч нар асуудалгүй. Энэ зарчим шүү! Гүйцэтгэх засаглал хурлын өмнө хүлээсэн үүргээрээ Засаг даргынхаа бодлогыг хэрэгжүүлэх үүрэг, зарчимтай!
-Төсөвт асуудал байвал Төсвийг баталсан "Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал" (НИТХ)- тай буюу Уб хотыг удирдах дээд шатны байгууллага болох Хуралтай асуудал ярих хэрэгтэй! Хотын даргатай биш. Энийг Н.Дөлгөөн та маш сайн мэдмээр юм. НИТХ IX-р хурлаар үнэмлэхүй олны саналаар батлагдсан шүү! БЗД ИТХ бүлгийн дарга Дөлгөөн жаахан зарчим эвдсэн зүйл яриад байгаа шүү! Асуудлаа ойлгож ярина шүү .
-Би БЗД МАН намын хамт олон болон итгэл хүлээлгэсэн иргэддээ хайртай, нэг баг хамт болон цаашид БЗД хөгжлийн төлөө зүтгэх болно. Гэвч Хурал, намын асуудлыг өөрсдийн 30 сая төгрөгний дэмжлэгээр Хотын асуудал болгож буй хариуцлагагүй хэдэн нөхдүүдийг бол буруу гэж зэмлэнэ. БЗД бүтээн байгуулалтаа хийж, орлого нэмж төвлөрүүлэх, ТХХТ төсөл хэрэгжүүлэх дээрээ анхаархын оронд албан тушаалд шунасан хувь хүний төлөө жагсах нь буруу шүү! 
Х.Нямбаатар хотын даргын үйл хэрэг, үзэл баримтлалыг хатуу дэмжинэ. Улаанбаатар хот  агаарын бохирдол, авто замын түгжрэл гэсэн 2 том дайсантайгаа тэмцэж байгаа шүү!
Та нар шиг хор хутгах зав алга! Шаардлагатай гэвэл БЗД-ийн МАН шинэчлэгдэх хэрэгтэй гэжээ. 
 
НИТХ Төлөөлөгч (БЗД-с), Нийслэлийн Засаг даргын 1 дүгээр орлогч Т.Даваадалай

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Б 1 цаг, 34 минут
Хотыг самарч байна даа