Жагсагчид руу дайрсан БЗД-ийн 23-р хорооны засаг дарга М.Пүрэвдорж 20 сая төгрөгийн буцалтгүй тусламж авчээ
Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга, Барилга, хот байгуулалтын сайд Э.Бат-Амгаланг дүүргийн төсвийн хөрөнгөөр хороодын засаг дарга нарыг "худалдаж авчээ". Тодруулбал, Э.Бат-Амгалан нь тус дүүргийн 23 хорооны засаг дарга М.Пүрэвдоржид 20 сая төгрөг буцалтгүй тусламж нэрийдлээр өгчээ.
"Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн хувьцаа эзэмшигчид Барилга, хот байгуулалтын сайд Э.Бат-Амгаланг өөрийн төрсөн дүүтэй холбоотой олон тэрбум төгрөгийн хэрэгт нэр холбогдсон хэмээн буруутгаж яамны гадна жагсаж, өлсгөлөн зарлаад байгаа юм. Тэдний мэдээлснээр, сайдын зүгээс хороодын засаг дарга нарыг явуулж, иргэдийн тайван жагсаалыг үймүүлэх, биед нь халдах зэрэг хууль бус үйлдэл гаргасан гэж байгаа юм. Тэгвэл тус иргэдийн таамаглал үнэн болох нь батлагдаж байна. Учир нь жагсагчид руу дайрсан БЗД-ийн 23-р хорооны засаг дарга М.Пүрэвдоржид Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга, Барилга, хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалан 20 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгосон баримт гарчээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.