Интерполоор эрэн сурвалжилж байсан хоёр этгээдийг Казакстан улсаас баривчлан авчирчээ

Интерполоор эрэн сурвалжилж байсан хоёр этгээдийг Казакстан улсаас баривчлан авчирчээ

Олон улсын хэмжээнд Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжилж байсан М, Ц нарыг Казахстан улсаас шилжүүлэн авчрах тусгай ажиллагааг энэ оны гуравдугаар сарын 10-ний /2026.03.10/ өдөр гүйцэтгэж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Яллагдагч нь М урьд өмнө удаа дараа ял шийтгэл хүлээж байсан, 2024 онд бусдын эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулсан бол яллагдагч Ц нь төрийн тусгай албанд ажиллаж байхдаа бусдаас их хэмжээний мөнгө залилсан гэх хэрэгт тус тус холбогдон шалгуулж байхдаа гадаад улсад оргон зайлсан байна.

Улмаар тэднийг интерполоор эрэн сурвалжилж, Монгол Улсын цагдаагийн байгууллага Казахстан улсын Интерполтой хамтран явуулсан тусгай ажиллагаагаар байршлыг тогтоон, баривчлан авчирлаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.