Тамаваши Б.Мөнх-Оргил дахин түүхэн дээд амжилт тогтоолоо

Мэргэжлийн сумо бөхийн Харү башёгийн дөрөв дэх өдөр Тамаваши Б.Мөнх-оргил нэгэн шинэ түүхэн дээд амжилт тогтоолоо.  

42eb5ff639584568ac187f5b4c8e7c6b

Өдгөө 41 настай Тамаваши Б.Мөнх-Оргилын хувьд энэ оны эхэнд "Сүмогийн түүхэн дэх хамгийн олон барилдаанд дараалан оролцсон" бөхөөр Гиннесийн амжилтын гэрчилгээгээ гардан авсан юм.

  • Рекорд: Нийт 1763 барилдаанд нэг ч барилдаан алгасалгүй оролцсон.

  • Ач холбогдол: Тэрээр 2004 онд анхны барилдаанаа хийснээс хойш нэг ч удаа гэмтэл болон бусад шалтгаанаар тэмцээнийг өнжөөгүй юм.

Тэгвэл Хару башёгийн дөрөв дэх өдөр (3-р сарын 10) Тамаваши бас нэгэн том амжилтын эзэн боллоо.

  • Амжилт: Дээд зиндаанд барилдсан нийт барилдааны тоогоор 1471-д хүрч, Кёкүтэнхо Н.Цэвэгням (Оошима ояката)-гийн рекордыг шинэчлэн тогтоолоо.

  • Оошима ояката түүний талаар "Үнэхээр гайхалтай, би түүнийг энэ рекордыг эвдэнэ гэж төсөөлж байсан. 41 насандаа ийм идэвхтэй байна гэдэг бол суурь бэлтгэл сайн байгаагийн шинж" хэмээн сайшаажээ.

Хару башёгийн дөрөв дэх өдрийн барилдаанд гурван өдөр дараалан өвдөг шороодоод байсан Оносато аварга башёг орхилоо. Тэргүүлэгчдийн эгнээнд амжилттай барилдаж буй Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн Маэгаширагийн 2-т эрэмбэлэгдэж буй Фүжинокавад өвдөг шороодлоо. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.