🔴LIVE: А.Амартүвшин: Хүүхдийн эрх ярихаас бус, үүргийг нь ярихгүй байгаагаас үе тэнгийн дээрэлхэлт гаарч байна

Өсвөр насны хүүхдүүд нэг нэгнээ дээрэлхэж, гадуурхаж зодож байгаа бичлэг цахим орчинд ихээр цацагдаж, энэ талаар иргэд болон төрийн байгууллагууд тал талаас нь ярьж байна. 

Яавал үүнийг зогсоох юм уу, бууруулах вэ? 

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин "хүүхдийн үүргийг ойлгуулахад соён гэгээрүүлэх ажил хэрэгтэй байна" гэв. 

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: 

-Бид хүүхдийн эрх гэж их ярьдаг болсон. Гэтэл үүргийг нь огт ярихгүй байна. Нэг кэйс ярья. 

Нэг сурагч сургууль дээр 5-6 удаа бусдыг дээрэлхэж гадуурхжээ. Сургуулийн захиргаа эцэг, эхийг нь дуудаж энэ талаар мэдээлсэн. Эцэг, эх нь гэртээ очоод хүүхдээ зоджээ. Тэгсэн цагдаа хүрээд ирсэн байгаа юм. Уг хүүхэд "Манай ээж, аав намайг зодсон" гээд 102 руу ярьчихсан байгаа юм. 

Энэ тохиолдолд, хүүхэд эрхээ мэдээд байна. Харин үүргээ мэдэхгүй байна. "Ээж, аав маань надад гар хүрэх ёсгүй" гэсэн эрхээ мэдээд байна. Тэр хүүхдэд бусдын эрхэнд халдаад байгаа учир хариуцлага тооцох, үүргийг нь ухамсарлуулах хэрэгтэй байна шүү дээ. ХЭҮК-той энэ талаар бол бүр ярилтгүй. Хүүхдийн эрх л яриад байна. Үүргийн талаар хэзээ ч дуугарахгүй, мэдэхгүй.  

Иймд бидний хийх хамгийн гол ажил бол хүүхдийн үүргийн талаар соён гэгээрүүлэх ажил хийх шаардлагатай байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.