Нүүрсний экспорт эхний хоёр сарын байдлаар өсөлттэй гарчээ
Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй гарсан талаар Эдийн засаг, хөгжлийн яамнаас гаргасан тайланд дурджээ.
Нэгдүгээр сард нийт 10 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийн 5.8 сая тоннтой харьцуулахад 73 хувиар өсөж, өдөрт дунджаар 326 мянган тонн нүүрс экспортолжээ. Хоёрдугаар сард нийт 6.4 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийн 5.7 сая тоннтой харьцуулахад 11 хувиар өсчээ.
Хоёрдугаар сарын тухайд, Монгол Улс болон БНХАУ-ын Цагаан сарын баярын амралтын өдрүүд давхцсан, сарын хоногийн тоо харьцангуй цөөн байсан зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр нийт экспортын хэмжээ тодорхой хэмжээнд буурсан ч баярын амралтын өдрүүдийг эс тооцвол өдөрт дунджаар 320 мянган тонн нүүрс экспортолсон байна.
Гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 3 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийн 1.3 сая тоннтой харьцуулахад 2.6 дахин өссөн үзүүлэлт бөгөөд өдөрт дунджаар 330 мянган тонн нүүрс экспортод гаргаж байгаа аж.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.