Оносато аварга башёг орхиж магадгүй боллоо
Мэргэжлийн сумо бөхийн Харү башёгийн гурав дахь өдөр Оносато аварга дахиад өвдөг шороодлоо.

Башёгийн эхний гурван өдөр дараалан өвдөг шороодсон Оносато аварга шүүмжлэлд өртөөд байна. Оносато аварга эхний өдөр Вакатакакагэд, хоёр дахь өдөр Атамифүжид, гурав дахь өдөр (3-р сарын 10) маэгаширагийн 2-т эрэмбэлэгдсэн 21 настай залуу бөх Фүжинокавад тус тус унасан юм. Ёкозүна цолтой бөх тэмцээний эхний гурван өдөр дараалан унах нь туйлын ховор тохиолдол. Тэрээр өнгөрсөн 11-р сард зүүн мөрөө гэмтээсэн нь бүрэн эдгэрээгүй байгаа бололтой. Барилдааны үеэр зүүн талаараа хүч гаргаж чадахгүй, барьц алдаж байгаа нь "Аварга хүн байх ёстой хэмжээндээ хүрэхгүй байна" гэх шүүмжлэлийг дагуулж эхэллээ. Сүмогийн холбооны зарим эх сурвалж болон спортын тоймчдын дунд Оносатог тэмцээнээс нэрээ татаж, гэмтлээ бүрэн эмчлүүлэх хэрэгтэй гэсэн байр суурь хүчтэй яригдаж байна.
Харин Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн болон секиваке Киришима Б.Лхагвасүрэн нар ээлжит учраагаа давсаар байгаа нь монгол үзэгчдийг баярлуулж буй нь лавтай.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.