🔴LIVE: УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ: Eрөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжиж байгаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр өчигдөр УИХ-ын дарга Н.Учралд өргөн барьсан билээ. Энэ хуулийн талаар УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнийн байр суурийг сонирхлоо. 

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ: 

-Хуулийн төсөл нь орж ирээгүй байгаа болохоор тодорхой ярих зүйл алга. 

Ер нь бол УИХ-ын гишүүн хуулийн болон ёс зүйн асуудал гаргасан бол хариуцлага тооцох ёстой. Үүнийг дэмжиж байна. Намын жагсаалтаар УИХ-д сонгогдсон гишүүдтэйгээ нам нь хариуцлага тооцох ёстой. Чуулганы хуралдааны 30-аас дээш хувьд суугаагүй, тасалсан бол хариуцлага тооцох ёстой гэдэг нь зөв. 

Хамгийн гол зарчим бол олон нийтийн төлөөлөл болоод нэгэнт сонгогдсон эрхэм тул бодитойгоор, эрх чөлөөтэйгөөр үг хэлдэг байх нь зүй. Үг хэлэх бүрэн эрхтэй, үүрэгтэй хүн шүү дээ... 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 1 цаг, 16 минут
Жагсаалтын нөхөд Ард түмэнөөс биш НАМ -аас намаа төлөөлөхүү