🔴LIVE: Р.Батболд: ИЗНН Онц их хурлаа зарлаж би намын дарга болсон

Б.Батбаатар даргатай Иргэний Зориг ногоон нам 26 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байгаатай зэрэгцээд, УИХ-ын гишүүн Р.Батболд тэргүүтэй 500 орчим гишүүн нь Онц их хурал зарлан хуралдуулжээ. ИЗНН даргаар томилогдсон Р.Батболдын байр суурийг сонсъё. 

УИХ-ын гишүүн Р.Батболд: 

-ИЗНН-ын дүрмийн өөрчлөлтийг УДШ-д өргөн мэдүүлээд гурван удаа буцчихлаа. Одоо сүүлийн буюу дөрөв дэх удаагаа өргөн мэдүүлэх эрх үлдсэн. Хэрэв дүрмийн өөрчлөлт батлагдахгүй бол манай нам татан буугдах болчихоод байна. 

Иймд Онц их хурлыг зарлан хуралдуулсан. Миний бие ИЗНН-ын дарга болсон. 

-Танай намын хичнээн гишүүн хуралдсан бэ? 

-470. 500 орчим гишүүн хуралдсан. Энэ хурлыг анхан шатны байгууллагаас санаачилж хуралдуулсан. 

-ИЗНН-ын дарга Б.Батбаатар "Манай намын дүрэмд Онц их хурал хуралдуулах заалт байхгүй" гэж мэдэгдсэн? 

-Манай нам дүрэмгүй болчихоод байгаа юм аа. Дүрмийн өөрчлөлтийг УДШ бүртгэхгүй байгаагаас болоод... 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.