Япон аварга Оносато хоёр өдөр дараалан өвдөг шороодлоо
Мэргэжлийн сумо бөхийн Харү башёгийн эхний хоёр өдөр дараалан Оносато аварга өвдөг шороодлоо.

Башёгийн эхний өдөр Оносато аварга маэгаширагийн 1-ээс барилдаж буй Вакатакакагед өвдөг шороодсон бол хоёр дахь өдрийн барилдаанд Комүсүби Атамифүжид мөн өвдөг шороодлоо. Энэ түүний бэртэлтэй холбоотой хэмээн шинжээчид үзэж байна. Харин монгол аварга Хошорюү С.Бямбасүрэн хоёр дахь өдрийн барилдаанд Вакатакакагегаар ээлжит даваагаа авлаа.
Ёкозүна цолны төлөө хүч үзэж буй Украины озеки Аонишики мөн өвдөг шороодлоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.