🔴 LIVE: Өнөөдөр А.Алтанзул, Ц.Лхам нар тулалдана

Сонирхогчдын боксын U19 буюу 19 хүртэлх насны залуучуудын "World Boxing U19 Futures Cup" тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна. 

7494237bf20a4897a72053b5df4f94bf

Тайландын Бангкок хотноо 2026 оны 3-р сарын 8-наас 15-ны хооронд зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээн нь залуу боксчдын хувьд маш чухал тэмцээн бөгөөд Сенегалын Дакар хотод зохион байгуулагдах залуучуудын олимпод оролцох эрх олгох чансаа өндөр тэмцээн юм. Оролцогчдын хувьд 78 орны 450 гаруй 17, 18 насны залуу боксчид оролцож байна. 

Манай улсаас дараах дөрвөн тамирчин хүч үзэж байна. 

Охидын ангилалд 
-48кг жинд А.Алтанзул
-51кг жинд Ц.Лхам
Хөвгүүдийн ангилалд
-55кг жинд Л.Эрхэмзаяа
-60кг жинд А.Тэнгис нар эх орноо төлөөлөн хүч үзэж байна. 
Өнөөдөр /гуравдугаар сарын 10/ манай боксчидоос дараах боксчид тулалдана. 
  • Охидын -51кг жинд Ц.Лхам Азербайжаны боксчинтой тулалдана. /В рингэнд Улаанбаатарын цагаар 13:15 цагт/
  • Охидын -48кг жинд А.Алтанзул Иракийн боксчинтой тулалдана. /В рингэнд Улаанбаатарын цагаар 18:00 цагт/

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.