🔴LIVE: Б.Батбаатар: Нэг хурал хийгээд л намын гишүүдийг хөөх боломжгүй. Манай намд ийм дүрэм байхгүй
Иргэний Зориг ногоон намын 26 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.
Ойгоо угтан хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулахтай зэрэгцээд өөр нэг ИЗНН хуралдаж, намын дарга Б.Батбаатараа огцруулж буйгаа зарлав. Энэ улс төрийн үймээний талаар УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар:
-Иргэний Зориг ногоон нам (ИЗНН)-ын даргаар Батын Батбаатар миний бие УДШ-д бүртгэлтэй байгаа.
Гэтэл манай намын нэр бүхий гишүүд өчигдөр намын Онц их хурлыг зохион байгууллаа. Дүрмийн бус, хууль бус энэ хурал дээр манай намын дэд болон дүүргийн дарга нар очиж шаардлага тавихад хүлээн аваагүй.
Манай намын дүрэмд Онц их хурал гэж байхгүй.
Түүгээр зогсохгүй, урьд өдөр нь зарлаад хийдэг хурал ч гэж байхгүй. Манай намын гишүүн эсэх нь ч тодорхой бус хүмүүс цуглуулсан.
2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчийн яриа гарснаас хойш ИЗНН-ыг хуваах ажил эхэлсэн. Ичих булчирхайгүй хүмүүс мөнгө болон албан тушаал нэхэж байгаа. "Мөнгө олох гэсэн юм аа" гэж үүнийгээ тайлбарлаж байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.