“Аутизмтай иргэдийн тухай тусгай хууль”-д иргэдийн гарын үсгийг цуглуулж байна

“Аутизмтай иргэдийн тухай тусгай хууль”-д иргэдийн гарын үсгийг цуглуулж байна

“Аутизмтай иргэдийн тухай тусгай хууль” санаачлан боловсруулах, УИХ-аар хэлэлцүүлэх зорилгоор иргэдийн гарын үсгийг цуглуулж байна.

Монгол Улсад аутизмтай хүүхэд болон насанд хүрэгчдийн эрх, хэрэгцээг тусгайлан зохицуулсан хуульгүй. Хуульгүйн улмаас аутизмтай иргэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, ажил эрхлэлт болон насанд хүрэх шилжилтийн үед бодлогын орхигдолд өртөх, төрийн байгууллагуудын уялдаа сул байх нөхцөл байдал түгээмэл байна.

Их Британи, Хойд Ирланд зэрэг улс аутизмтай иргэдийн тухай тусгай хууль баталж, төрийн үүрэг, хариуцлагыг тодорхой болгосноор аутизмтай иргэдийн амьдралын чанар, нийгмийн оролцоог бодитоор сайжруулсан сайн туршлага байдаг.

Иймд Монгол Улсад аутизмтай хүүхэд болон насанд хүрэгчдийг хамарсан, салбар хоорондын уялдааг хангасан, хүүхдээс насанд хүрэгч рүү шилжих дэмжлэгийг баталгаажуулсан “Аутизмтай иргэдийн тухай тусгай хууль” санаачлан боловсруулах шаардлагатай гэж үзэж “Аутизмтай иргэдийн тухай тусгай хууль” санаачлан боловсруулах, УИХ-аар хэлэлцүүлэхийг хүсэж иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн байна.

Иргэд та бүхэн доорх холбоосоор орж, тус хуулийн төсөлд гарын үсэг зураг боломжтой.

https://petition.parliament.mn/Detail?id=6bdd784b-6f0f-4b96-a089-827c7b0b1462&fbclid=IwY2xjawQbf2BleHRuA2FlbQIxMQBicmlkETFaRnhVcFluU0ZVVzhUak1vc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHkp7Xdou7vO_kfdCa3hjYPVXbIjiBitoSol_AVYpIokDlqZOmNnJ6APyOg2U_aem_HFL-C2qt1KksU9l9DQr_0Q

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.