Даатгалын үйлчилгээг хялбар авах боломжийг нэвтрүүлэв

Даатгалын үйлчилгээг хялбар авах боломжийг нэвтрүүлэв

Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх зорилго тавив. Энэ хүрээнд Богд Банкны Бизнес хөгжил хариуцсан захирал Ч.Банчин, Бодь Даатгал ХК-ийн Бизнес хөгжил хариуцсан захирал М.Мөнхбаатар нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг хамтын ажиллагааны хүрээнд талууд дижитал сувгуудын уялдаа холбоог бэхжүүлж, Богд Банкны аппликэйшнд Бодь Даатгалын үйлчилгээг амжилттай нэвтрүүлснээр харилцагчид банк санхүү, даатгалын үйлчилгээг нэг дороос, илүү хялбар, шуурхай авах боломж бүрдэж байна.

Давуу тал

  • Даатгалын үйлчилгээг банкны аппликэйшнээр шууд авах боломж;
  • Даатгалын гэрээг салбар орохгүйгээр, 24/7 цахимаар хаанаас ч хялбар байгуулах боломж;
  • Бүтээгдэхүүний мэдээлэл болон нөхцөлүүдийг нэг дороос харьцуулах боломж;
  • Нөхөн төлбөрийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэх юм.

Нээлтийн урамшуулал болгож харилцагч нартаа зориулан 2026 оны гуравдугаар сарын 5-нас дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн хооронд нэг сарын хугацаанд дараах даатгалын бүтээгдэхүүнүүдийг 20 хувь хөнгөлөлттэйгөөр даатгуулах урамшууллыг зарлаж байна. Үүнд:

  • Тээврийн хэрэгслийн даатгал Платинум, Экстра, Стандарт багц
  • Цахилгаан тээврийн хэрэгслийн даатгал Платинум, Стандарт багц

Харилцагч та урамшуулалдаа амжиж хамрагдаад 20 хувь хөнгөлөлттэй даатгуулаарай.

35f7c75b3099443bab58bc50c5e66f3d

Дижитал шилжилтийн шинэ алхам

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.