Авто засварын газарт гарсан галыг унтраахаар ажиллаж байна
Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд "Авто засварын газар шатаж байна" гэх дуудлага мэдээлэл Нийслэлийн онцгой байдлын газарт 16:35 цагт иржээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.
Алба хаагчдыг очиход 10х20 метрийн хэмжээтэй 3 давхар засварын газрын дээврийн хэсэг шатаж байсан бөгөөд бэртэж гэмтсэн хүн байхгүй гэж НОБГ-аас мэдээлэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.