БНХАУ-ын иргэн олон нийтэд худал мэдээлэл түгээж, хууль бус үйл ажиллагаа явуулж байжээ

БНХАУ-ын иргэн олон нийтэд худал мэдээлэл түгээж, хууль бус үйл ажиллагаа явуулж байжээ

Олон нийтийн сүлжээгээр байгууллагын үйл ажиллагаатай холбоотой худал зар, ташаа мэдээлэл түгээсэн гадаадын иргэнийг илрүүлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авчээ.

Тодруулбал, WeChat сүлжээнд байршуулсан “Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл гаргуулж өгнө, мөн албадан гаргах арга хэмжээнээс чөлөөлүүлнэ” гэх агуулгатай зарын дагуу хяналт шалгалт явуулахад БНХАУ-ын нэр бүхий иргэн нь олон нийтэд худал мэдээлэл түгээж, хууль бус үйл ажиллагаа явуулсан нь тогтоогджээ.

Иймд тухайн гадаадын иргэнийг “Тусгай тэмдэглэл”-д бүртгэж, цаашид Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл олгохгүй байхаар шийдвэрлэжээ.

Монгол Улсад хувийн хэргээр зорчиж буй гадаадын иргэн, тэдгээрийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд дээр дурдсанчлан худал мэдээлэл, хууль бус үйлдэлд автаж, гэмт үйлдлийн золиос болохгүй байхыг анхааруулж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.