Монгол рингэнд Азийн шилдэг боксчид тулалдана

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. 

4d60a83a784a4753870dcaef5633db70

Энэхүү тэмцээн нь шинэ тутам үүсгэн байгуулагдсан "World Boxing" холбооноос Ази тивд зохион байгуулж буй анхны тивийн аварга шалгаруулах тэмцээн гэдгээрээ онцлог юм. Өмнө нь Монгол улсад  2007 онд эрэгтэйчүүдийн, 2012 онд эмэгтэйчүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байсан энэ удаад эрэгтэй, эмэгтэй хамтад нь тивийн аваргын нутагтаа зохион байгуулах гэж байна. 

Энэ сарын 28-наас дөрөвдүгээр сарын 11-ний хооронд зохион байгуулах тивийн аварга шалгаруулах тэмцээн нь "World Boxing" холбоо өнгөрөгч 2025 онд тивүүдийн холбоогоо байгуулсны дараах анхны албан ёсны тивийн аварга шалгаруулах тэмцээн болохыг бид дээр дурдсан билээ. Ази тивийн шилдэг боксчидтой Хятад, Япон, Казахстан, Узбекистан, Энэтхэг зэрэг орнууд тамирчдаа илгээхээ мэдэгдээд буй нь тус тивийн аварга шалгаруулах тэмцээний чансааг илтгэж байна. 

"World Boxing"-ийн тэмцээнүүд нь өмнөх IBA холбооны шүүлтийн будлианыг арилгахын тулд маш хатуу, шинэлэг шүүлтийн систем нэвтрүүлж байгаа. Монголд болох тэмцээн дээр шүүлт илүү нээлттэй, магадгүй үзэгчдэд шууд харагдахуйц технологийн шийдлүүдийг туршиж үзэх сурагтай байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.