Т.Нямжаргал UFC 326-д тулалдахад хэдхэн хоног үлдлээ

Холимог тулааны ертөнцийнхөн бүхэлдээ хоног тоолон хүлээж буй UFC 326 тоот тулаанд монгол тулаанч тулалдахад ердөө хэдхэн хоног үлдээд байна. 

4c9b6cb95f114c4d8e7c83ed1a1a5ef9

Тодруулбал: Энэ сарын 7-ны өдөр (Улаанбаатарын цагаар 8-ны өглөө 09:00 цагт ) АНУ-ын Лас Вегас хотноо зохион байгуулагдах UFC 326 тоот тулаанд монголын шилдэг тулаанч Т.Нямжаргал тулалдана. Манай тулаанч Т.Нямжаргал (9-1) энэ үдэш Америкийн туршлагатай тулаанч Коди Дурден (17-9-1)-тэй хүч үзнэ. Сонирхолтой нь, спорт бооцооны сайтууд болон шинжээчид Т.Нямжаргалыг энэ тулаанд ялах өндөр магадлалтай тулаанчаар нэрлэж байна. 

Энэ үдшийн оргил тулаан бол агуу Макс Холловэй болон Чарльз Оливейра нарын хооронд болох тулаан юм.

  • 10 жилийн хүлээлт: Тэд хамгийн анх 2015 онд тулалдахад Оливейра хүзүүний гэмтлийн улмаас тулааныг үргэлжлүүлж чадалгүй Холловэй ялж байв. Энэ удаа тэд "жинхэнэ" ялагч хэн нь болохоо шийднэ.

  • Холловэйгийн мэдэгдэл: Макс Холловэй саяхан өгсөн ярилцлагадаа: "Хүмүүс намайг зөвхөн босоогоос зодолддог гэж боддог бол Оливейраг 200% хэвтээд илүү гэж ярьж байна. Би Чарльзыг өөрийнх нь тоглоомоор буулган авна" хэмээн сенсацтай мэдэгдэл хийсэн.


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.