🔴Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлаас гаргах үндэсний санаачилга өрнүүлнэ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулав.
 

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир:

-Манай яамнаас 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Үүнийхээ дагуу хийх ажлуудаа төлөвлөөд, хийгээд явж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ядуурлаас гаргах үндэсний санаачилга өрнүүлэх тухай тэмдэглэл гаргалаа. Манай улсад 15-аас дээш насны 2.4 сая иргэн байгаагийн 1.5 нь ажиллах хүч. Хөдөлмөр эрхэлдэггүй 115 мянган хүн байна. Эдгээр хүмүүсийг хөдөлмөр эрхэлдэг болгохын тулд яах ёстой вэ гэдгийг тодорхойлсон.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2026 онд 5000 өрхийг хөдөлмөрт зуучлах зорилт тавин ажиллаж байна. Энэ нь хангалтгүй учраас Ерөнхий сайдын зүгээс шат шатны Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч нарыг оролцуулах санаачилга гаргасан. ИТХ-ын төлөөлөгчид иргэдээсээ сонгогддог ч иргэдээ ядуурлаас гаргах санаачилга гаргаж ажилладаггүй. Тиймээс Ерөнхий сайдын зүгээс шууд үүрэгжүүлж, улирал бүр дүгнэж ажиллахаар боллоо. Хариуцлагагүй ажилласан Засаг дарга нарт хариуцлага тооцно. Сайн ажилласныг нь урамшуулна. Энэ санаачилгын үр дүнд 25-30 мянган айл өрхийг орлоготой болгоно гэж үзэж байгаа. ИТХ-ын төлөөлөгчид иргэдээ сонгуулийн үеэр л "хөтөлж" очоод саналыг нь өгүүлдэг болохоос бус тухайн иргэнийг яаж орлоготой болгох вэ гэдэг дээр санал санаачилга гаргадаггүй гэв.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Отгонтуяа 52 минут
Энэ хөтөлбөр их таалагдаж байна миний хувьд ажлынхаа хажуугаар бууз баншны бизнес эрхэлдэг юмаа өрхийн хэмжээндээ өөрийн хийдэг ажил цалин бага учир нэмэлт орлого олж амьдралын хэрэгцээндээ хэрэглэдэг .Гадуур ажлын байр түрээслэхэд байрны түрээс тоног төхөөрөмж авах боломж байдаггүй ийм хөтөлбөрт оруул ажлын байр тоног төхөөрөмжтэй болох боломжтой юу