“Хас” банкнаас 200 000 ам.доллар хулгайлсан ажилтанд нь ял шийтгэжээ

“Хас” банкнаас 200 000 ам.доллар хулгайлсан ажилтанд нь ял шийтгэжээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хас” банкны салбараас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бэлэн мөнгө хадгалах шүүгээнээс нь 200 000 ам.доллар алга болжээ.

Үүний дагуу цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тус банкны салбарын нягтлан бодогч Э гэх хүн төмөр шүүгээг нь онгойлгон 100 ам.долларын дэвсгэртээр багцалсан дээрх хэмжээний мөнгийг авсныг тогтоожээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар уг мөнгийг өөрийн болон нөхрийнхөө хэрэглээний зээлийг төлж, хувьдаа ашигласан нь тогтоогдсон гэнэ. Эл хэргийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээр шийдвэрлэж, “Хас” банкны нягтлан бодогч Э-д 15 сая төгрөгөөр торгох ял оноожээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.