Кансай бүсэд суралцаж буй оюутнуудад "Ясухара" сангийн тэтгэлэгт хамрагдах боломж олдлоо

Монгол Улсаас Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий консулын газар нь “Ясухара” сантай хамтран ажиллаж, тус бүс нутагт суралцаж буй оюутнуудад дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Японы Кансай бүсийн дараах хот, мужуудад суралцаж буй Монгол оюутнууд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой болж байна:

  • Осака
  • Киото
  • Нара
  • Кансай бүсийн бусад хотууд

Тус тэтгэлэг нь сурлага, идэвх зүтгэлээрээ тэргүүлж буй оюутнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Оюутнууд та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэлийн хугацааг Ерөнхий консулын газрын албан ёсны сувгуудаас лавлана уу.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.