“Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсийн 15 байршилд хөрөнгө оруулах 28 санал иржээ

“Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсийн 15 байршилд хөрөнгө оруулах 28 санал иржээ

“Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд өнгөрсөн нэгдүгээр сард нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд өнөөдөр саналыг хаасан байна. Сонгон шалгаруулалтын материалыг www.selbecity.mn вэб сайтаар 45 хоногийн хугацаанд хүлээн авсан юм.

Сэлбэ хот нь нийт 158 га талбайд хэрэгжиж буй 8,575 айлын орон сууц, үйлчилгээ, соёл, бизнесийн цогц орчныг бүрдүүлэх хотын хөгжлийн томоохон бүтээн байгуулалт. Сэлбэ хотод 45-50 мянган байнгын оршин суугч амьдрах боломжтой. Өдөрт дунджаар 250 мянган хүний урсгал орж, гарах эдийн засгийн шинэ экосистем бий болох тооцоолол гарсан.

69a56ce1e337fe7967a31309

Уг бүсийг хэрхэн хөгжүүлэх, төлөвлөлт нь ямар байх тухай өнгөрсөн оны тавдугаар сард олон нийт болон аж ахуйн нэгжүүдээс санал авсан бөгөөд өнөөдөр ийнхүү хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжүүдийн саналыг эцэслэж авч дууслаа.

Барилгын төсөл хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч, барилгын материал нийлүүлэгч болон бусад чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс урьдчилсан байдлаар нийт 250 орчим санал ирүүлсэн байна.

69a56cf4e337fe7967a3130b

Түүнчлэн “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-иас барилгын салбарын аж ахуйн нэгжүүд, үл хөдлөх хөрөнгийн зууч, менежментийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж болон банк, санхүү, даатгалын байгууллагуудтай хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг хийжээ.

69a56d0ce337fe7967a3130c

Тус бүсийн нийт талбай 41.92 га бөгөөд 15 байршилд хөрөнгө оруулалтын нийт 28 санал ирүүлсэн талаар “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар танилцууллаа. Тэрбээр “Аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн хөрөнгө оруулалтын саналыг гуравдугаар сарын 16-ны дотор үнэлж, зохих хариуг хүргүүлнэ. Ингэснээр “Сэлбэ 20 минутын хот” төслийн хоёрдугаар шатны буюу хамгийн үнэ цэнтэй, эрэлттэй байршлын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Олон нийтийн бүс буюу төв зам дагуух нүүрэн талын эгнээг худалдаа, үйлчилгээ, далд зогсоол, үйлчилгээтэй орон сууц, хүнсний зах, давхар зогсоол бүхий үйлчилгээний төв, амины сууц, таун хаус зэргээр төлөвлөсөн” гэдгийг онцоллоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.