🔴 LIVE: Өнөөдөр М.Намуун, О.Бямба-Эрдэнэ нар тулалдана

Болгар улсын Софи хотноо зохион байгуулагдаж буй 77 дахь удаагийн "Strandja 2026" боксын олон улсын тэмцээний дөрөв дэх өдрийн тулааныг шууд дамжуулан үзүүлж байна.

e3c16a425c7a4abca795c85affd5880b

Анх 1950 онд зохион байгуулагдаж эхэлсэн "Странжа" олон улсын тэмцээн нь Европын хамгийн өнө эртний түүхтэй сонирхогчдын боксын тэмцээн юм Тэмцээний чансаа өндөр бөгөөд олимп, дэлхийн аваргууд олноор оролцдог тул боксын хүрээнийхэн үүнийг "Мини Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" гэж нэрлэх нь ч бий. Энэ удаагийн тэмцээнд 35 орны 350 гаруй шилдэг боксчид оролцож байгаа ба Узбекистан, Казахстан, АНУ, Ирланд, Бразил, Украин, Монгол зэрэг боксын дэлхийн шилдэг гүрнүүд үндсэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа нь өрсөлдөөнийг улам ширүүн болгож байна.

Өнөөдөр манай боксчдоос дараах тамирчид рингэнд гарч тулалдана:

  • Эмэгтэйчүүдийн -60кг жинд М.Намуун Узбекистаны боксчинтой /Улаанбаатарын цагаар 00:15 цагаас В рингэнд/
  • Эрэгтэйчүүдийн -70кг жинд ОУХМ О.Бямба-Эрдэнэ Германы боксчинтой /Улаанбаатарын цагаар 22:30 цагт В рингэнд тулалдана/

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.