Багийн ахлагч bLitz өрсөлдөгчдөө хутгаар "бэлэг барилаа"

Румын улсын Клуж-Напока хотод зохион байгуулагдаж буй PGL Cluj-Napoca 2026 тэмцээний нээлтийн тоглолтдоо The Mongolz баг өрсөлдөгчөө илт илүүрхэн хожлоо. 

bc02277900a741839d68f480f78eb330

Эхний мап болох Nuke-ийг Бразилын paiN Gaming сонгосон бөгөөд бразилчууд давамгайлж, 13-7 харьцаагаар хожил байгуулсан юм. Харин хоёр дахь мап буюу The MongolZ өөрсдийн сонгосон "Mirage" дээр өрсөлдөгчөө бүрэн утгаар нь "арчиж" хаясан. Шийдвэрлэх гурав дахь мап дээр манай залуус мөн л илт илүүрхэж, өрсөлдөгчдөө ердөө 2 раунд өгснөөр ялалт байгууллаа. Тоглолтын үнэ цэнтэй тоглогчоор The Mongolz багийн "Шинэ цэрэг" cobrazera гайхалтай тоглолт үзүүллээ.

"Хутганы мастер" bLitz

Тоглолтын сонирхолтой хэсэг нь багийн ахлагч bLitz тоглосон мап болгон дээр өрсөлдөгчдөө хутгаар "бэлэг барьсан" явдал байв. Энэ нь paiN Gaming-ийн тоглогчдын сэтгэл зүйд том цохилт болж, тоглолтын уур амьсгалыг манай талд эргүүлсэн гэж шинжээчид үзэж байна.

Дараагийн өрсөлдөгч: Team Vitality

The MongolZ багийн дараагийн учраа бол дэлхийн чансааны #1 баг Team Vitality юм. Тэд өнөөдөр (хоёрдугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө) 01:00 цагт тоглох хуваарьтай байна. 

 

 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.