Ронни: Хэн ч намайг зогсооход хэцүү байх болно..

Мэргэжлийн снукер биллиардын дэлхийн гран при тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. 

d9b643639a0f4dcf8e90ca833d4c6c6a

Шинэчлэгдсэн форматаар зохион байгуулагдаж буй тус тэмцээн эхний өдрөөсөө биллиардын спорт сонирхогчдын анхаарлын төвд ороод байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.  

Нэгдүгээр тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдсаар байгаа ба шинэ тэмцээний мэдээ, мэдээллийн багц:

Хятад тоглогчдын "нөлөө"

Энэ удаагийн грандпри-д нийт 10 Хятад тоглогч (Дин Жүнхуй, Жао Шиньтун тэргүүтэй) оролцож байгаа нь тэмцээний түүхэн дэх хамгийн олон хятад тоглогч оролцож буй нь энэ юм. Хонг Конгийн үзэгчид өөрийн оршин суугч болсон Ронни болон Хятад тоглогчдыг илүүтэйгээр дэмжиж байна. 

Нил Робертсон "Аварга цолоо хамгаалж чадсангүй"

Өнгөрсөн жилийн аварга Нил Робертсон бүх тамирчдыг тэргүүлэн тоглосон боловч эхний шатандаа Уэльсийн Жак Жонес5:1-ээр итгэмээргүй байдлаар хожигдлоо.

  • Тоглолтын дараах мэдэгдэл: Робертсон маш их сэтгэл дундуур байгаагаа нуугаагүй бөгөөд "Би Хонконгт тоглох дуртай, эндэхийн үзэгчид гайхалтай. Гэхдээ өнөөдөр Жак үнэхээр нягт тоглолоо. Би өөрт ирсэн боломжуудаа ашиглаж чадсангүй, хамгаалалт маань ч хангалттай байсангүй" хэмээжээ. Тэрээр мөн Хонг Конг дахь цагийн зөрүү болон бэлтгэл хангалтгүй байсан нь нөлөөлсөн байж магадгүйг дурдсан байна.

Марк Уильямс "Хятад хана мөргөлөө"

"Уэльсийн машин" хочит Марк Уильямс Хятадын тоглогч Зан Анда-тай тулж, 5:2 харьцаатайгаар хожигдлоо. 

  • Уильямс тоглолтын дараа өөрийнхөө тоглолтыг шүүмжлэхийн оронд өрсөлдөгчөө сайшааж, "Зан Анда яг л хана шиг байлаа. Хятад тоглогчид жил ирэх тусам илүү аюултай болж байна" хэмээсэн байна.

Ронни О’Салливан "Итгэл төгс эхлэл"

Ронни эхний шатанд Английн залуу тоглогч Жое Коннор-ыг 5:1-ээр төвөггүйхэн буулган авлаа. Тэрээр тоглолтын турш хурдтай бөгөөд хурц тоглолтыг үзүүлсэн юм.

  • Роннигийн ярилцлага энэ удаад ч бас "содон" байлаа. Тэрээр: "Би Хонг Конгт амьдарч байгаа болохоор энэ тэмцээн надад яг л гэртээ тоглож байгаа мэт мэдрэмж төрүүлж байна. Би одоо түрүүлэх эсвэл хожигдох тухай биш, зүгээр л снукер тоглож байгаа мөчөөсөө таашаал авахыг хичээж байна. Хэрэв би ийм байдлаар тоглоод байвал хэн ч намайг зогсооход хэцүү байх болно" гэж мэдэгджээ. Мөн түүнчлэн Хятадын залуу тамирчин Ву Изе-г онцгойлон магтсан байна. Тэрээр: "Би түүнтэй Хонг Конгт хэд хоног хамт бэлтгэл хийсэн. Энэ хүү үнэхээр ердийн бус авьяастай. Ойрын гурван жилд тэр дэлхийн чансааг тэргүүлж, дэлхийн аварга болно гэдэгт би итгэлтэй байна" гэж мэдэгдсэн нь олны анхаарлыг татав.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.