“Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь дараах шалгуурыг хангасан байх шаардлагатай

“Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь дараах шалгуурыг хангасан байх шаардлагатай

“Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг чөлөөлж, сонгон шалгаруулж томилохыг Засгийн газрын нэгдүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээр “Эрдэнэс Монгол” ХХК-д үүрэг болгоод байгаа юм. Тэгвэл “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь дараах шалгуурыг хангасан байх шаардлагатай юм. 

Ажлын байранд тавигдах тусгай шаардлагад Хөрөнгө оруулалтын гэрээний хүчинтэй хугацаа талдаа орж, үйлдвэрлэлийн үе шатандаа шилжин орсон Алт-зэсний Оюу Толгой хамтарсан үйлдвэрт төрийн эзэмшлийн төлөөллийг хэрэгжүүлэх, ногдол ашгийг наашлуулах, улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хэвээр хадгалах цаашдын бодлого, чиг үүрэгт шинэ орон зайг тодорхойлоход энэ удаагийн Гүйцэтгэх захирлын үүрэг шийдвэрлэх үүрэгтэй болсон.

Үүний тулд төрийн төлөөллийг хэрэгжүүлэгч Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захиралд тавигдах шаардлага, сонгон шалгаруулалтыг өрсөлдөхүйцээр, улс төрийн томилгоогүйгээр, ил тод, шударгаар явуулах нь чухал бөгөөд улс орны эрх ашигт нийцэхээр болсон байна.

Оюутолгой сонсголоос харж байхад гүйцэтгэх захирал хэн байх нь чухал бөгөөд ямархуу чадвартай хүн байх нь хэдэн хэдэн шаардлагатай болох нь харагдсан.

Нэгд, Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх; (IELTS 7.5, TOEFL 100-аас доошгүй оноотой байх, гадаад улсад зэрэг хамгаалсан байх); 

Хоёрт, Бодлогын болон стратегийн түвшиний сэтгэгч бөгөөд туршлагатай байх, тухайлбал нөхцөл байдлын шинжилгээ хийх, одоогийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, стратеги, байвал зохих загварын зорилтуудыг тодорхойлох, стратегийн ордод төрөөс баримтлах урт, дунд, богино хугацааны бодлогын шийдэл, хувилбарууд боловсруулах, салбарын нэгдсэн төлөвлөлтийг уялдуулан төлөвлөх, хэрэгжүүлэх, багаар ажиллах, Үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөр удирдаж ажиллаж байсан туршлагатай, эсхүл Олон улсын төсөл хөтөлбөрт удирдах алба хашиж байсан туршлагатай байх

 

Гуравт, Хамт олноо удирдан манлайлах, оролцогч талуудын оролцоог хангах, олон улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд аваачих, багаар ажиллах болон харилцаа ёсзүйн өндөр ур чадвартай байх

Дөрөвт, алт-зэсний Оюу толгойн ордын гэрээний үлдсэн хугацаа буюу шинэ төлөв байдалд уялдуулсан баримтлах чиглэл, бүтэц зохион байгуулалт, тэдгээрийн удирдлага зохион байгуулалтыг нарийвчилан боловсруулах, засаглал, боловсон хүчнийг олон улсын түвшинд дүйцэхүйц түвшинд хүргэх, бодит өөрчлөлтийг хийх чадвартай байх

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.