Н.Өсөхбаярын Улсын гарьд цолыг хураах зарлигт Ерөнхийлөгч гарын үсэг зуржээ
Бөхийн салбар хорооноос ирүүлсэн дүгнэлтэд үндэслэн Н.Өсөхбаярын Улсын гарьд цолыг хураах зарлигт Ерөнхийлөгч 2026 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр гарын үсэг зуржээ.
Өнгөрсөн жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд найм давж Улсын гарьд цолны болзол хангасан Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас хориотой бодис илэрсэн. Улмаар бөхийн салбар хорооноос Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг дөрвөн жилээр хасах санал гаргаж Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Тус саналд ерөнхийлөгч 2026 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр гарын үсэг зуржээ. Ингэснээр Н.Өсөхбаяр цолоо хураалгаж, барилдах эрхээ дөрвөн жилээр хасуулахаар болж байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.