Айлын хаалга тогшин орж бусдын гар утсыг булаасан этгээдийг хайж байна

Айлын хаалга тогшин орж бусдын гар утсыг булаасан этгээдийг хайж байна

"Үл таних хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан гар утсыг маань аваад зугтчихлаа" гэх дуудлага нэгдүгээр сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух хаягтай 45 настай Ү-г гэртээ байхад нь 22-25 насны үл таних хүн гар утсыг нь аваад зугтсан байна. Уг хэргийг иргэн М үйлдсэн болохыг тогтоон эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байгаа. 

Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Иргэд та бүхэн ганцаараа байгаа үедээ танихгүй хүнд хаалгаа тайлж өгөхгүй байх, мөн бага насны хүүхдэдээ сайтар анхааруулж хэлэхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.