УДЭТ Хоц Намсраевын нэрэмжит театртай хамтарна

УДЭТ Хоц Намсраевын нэрэмжит театртай хамтарна

Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театр болон ОХУ-ын Буриад улсын Хоц Намсраевын нэрэмжит Драмын эрдмийн театр хамтын ажиллагааг өргөжүүлэх санамж бичигт гарын үсэг зуржээ.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд талууд цаашид хамтарсан жүжиг, уран бүтээлийн олон талт төслүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцсон бөгөөд хоёр орны театрын уран бүтээлчдийн харилцан туршлага солилцоо, уран сайхны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой юм.

Хамтын ажиллагааны анхны уран бүтээлээр Оросын их зохиолч А.С.Пушкин-ы алдарт “Евгений Онегин” зохиолоос сэдэвлэсэн “Татьяна” жүжгийг тайзнаа амилуулахаар төлөвлөсөн байна. Уг жүжгийг найруулагч Арюуна Ринчинэ найруулж, хоёр театрын уран бүтээлчид хамтран бүтээх юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.