🔴УИХ-ын гишүүн Д.Энхтуяа “Асрах үйлчилгээний тухай хууль”-ийн төсөл санаачилжээ

AI хөрвүүлсэн

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа “Асрах үйлчилгээний тухай хууль”-ийн төсөл санаачилжээ. Уг хуулийн төслийнхөө хүрээнд өнөөдөр олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, санал авч эхэлжээ. 

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:

-Өнөөдрийн хэлэлцүүлэгт маш олон хүмүүс оролцож байна. Асрах үйлчилгээний чиглэлд энэ салбарт үйл ажиллагаа явж байгаа хувийн хэвшлүүд их оролцож байна. Мөн ахмад настнууд маань олноор иржээ. Энэ хуулийн  үндсэн агуулга нь асрахуй. Энэ нь эдийн засаг гэдэг шинэ ойлголтыг бас оруулж ирж байгаа. Одоо асаргаа авах шаардлагатай гэр бүл үр хүүхэдгүй ганцаардсан ахмадуудын нь халамж авах сэтгэлгээг өөрчлөх асархуй сувилахуйн үйлчилгээг авах боломж нээгдэнэ. Мөн дээрээс нь Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд  ахмад настан болсон хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмээсээ халамж анхаарлыг халамжийг хүртэх асруулах эрхтэй гэсэн зүйл заалттай. Тэгэхээр энэ үндсэн хуулийн зүйл заалтыг л хэрэгжүүлэх гол үндсэн ийм анхдагч хууль болж байгаагаараа онцлог.

Миний бие УИХ-ын Тамгын газрын судалгааны хүрээлэнгээр судалгаа хийлгүүлсэн Тус судалгаан дээр манай Монгол Улсын ахмад настангууд айх түгших, асрамжид хүний гарт орчихвол яана аа гэдэг айдастай байдаг юм билээ. Мөн үр хүүхдүүдээ зовоох вий, ганцаардах вий тулах цэгээ алдах вий гэсэн сэтгэл зүйн эмзэглэлтэй байдаг гэсэн ийм судалгааны дүн гарсан. Иймд энэ хуулиараа хүний эрхийг хамгаалах хүний эрхийг бэхжүүлэх хуулийн зохицуулалт дээрээ нарийн оруулж өгснөөрөө ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд маань хамгаалагдах юм гэсэн ийм концепц явж байгаа. Хэлэлцүүлэг өрнүүлээд хуулиа өргөн барина. Тэгээд хэлэлцэх эсэх нь дэмжигдвэл ажлын хэсэг байгуулагдаад дараа дараагийн шат дамжлага үргэлжилнэ гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.