Боловсролын сайд П.Наранбаяр “Монголын зөвлөх багш нарын холбоо”-ны төлөөллийг хүлээн авч уулзав

Боловсролын сайд П.Наранбаяр “Монголын зөвлөх багш нарын холбоо”-ны төлөөллийг хүлээн авч уулзав
Боловсролын сайд П.Наранбаяр “Монголын зөвлөх багш нарын холбоо”-ны төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтад холбооны тэргүүн, Монгол Улсын зөвлөх багш Б.Батболд болон удирдах зөвлөлийн гишүүд болох зөвлөх багш Ц.Нармандах, Ш.Лхагва, Б.Содномтуяа, Э.Баасанцэрэн нар оролцлоо.
 
Холбооны төлөөлөл үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, багшийн нэр хүндийг өсгөх, чадавхжуулах, сайн туршлага, арга зүй, технологийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал дэвшүүлэв.
 
Боловсролын яамнаас Боловсролын сайдын тушаалаар батлагдсан “Багшийн гурван тулгуурт бодлого” цогц арга хэмжээний 2026–2028 оны хэрэгжүүлэх төлөвлөгөөнд мэргэшлийн зэрэгтэй багш нарын бүтээлч арга зүй, туршлагыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх сүлжээ байгуулах арга хэмжээг тусгасныг мэдээлэв. Мөн багшийн чадамжийн хүрээ (стандарт) боловсруулах, багшийн ажлын норм, нормативыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн болон багшийн цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлж буй талаар танилцууллаа.
 
Уулзалтын үеэр Боловсролын сайд зөвлөх багш нарын туршлага, багшийн хөгжилд манлайлан оролцох, залуу багш нарт дэмжлэг үзүүлэх үүргийг онцлон тэмдэглэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.
c4c7c102db784b6196b64a49cc54cb58

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.