Хэнтий аймагт алга болсон 13 настай хүүг эсэн мэнд олжээ
Хэнтий аймгийн цагдаагийн газарт энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20 цаг 30 минутад “Манай хүү 07 цаг 50 минутын орчимд хичээлдээ явахаар гэрээсээ гараад одоог хүртэл ирэхгүй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дээрх мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагаа явуулж, 13 настай, эрэгтэй “О”-г /2026.01.29/ 21 цаг 20 минутын орчимд олж, асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгчээ.
Эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, аливаа эрсдэлээс болгоомжилно уу.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.