Засварын газар гал гарч, гурван машин шатжээ

Засварын газар гал гарч, гурван машин шатжээ

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 22 дугаар хороонд засварын газар шатаж байна гэсэн дуудлагыг 17:49 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Ц-ийн эзэмшлийн 12х15 метрийн хэмжээтэй автомашины кузов засварын газрын дотор хэсэг болон дээврийн хэсэг, 12х18 метрийн хэмжээтэй 2 давхар нийтийн байрны 2 дугаар давхрын 2 өрөөний хана, дээврийн хэсэг, засварын газар дотор байсан "Prius" загварын суудлын автомашин, "RX450h" загварын суудлын автомашин,  "Premio" загварын суудлын автомашин тус тус бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.